Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Пол Манафорт 4 жилийн хорих ялаар шийтгүүллээ

Шүүх АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын сонгуулийн менежер Пол Манафортод 4 жилийн хорих ял ногдууллаа. Түүнийг санхүүгийн гэмт хэрэгт буруутган шүүхээс ийн яллаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пол Манафорт 4 жилийн хорих ялаар шийтгүүллээ
Пол Манафорт 4 жилийн хорих ялаар шийтгүүллээ. Зураг: МҮОНРТ

Шүүх АНУ-ын ерөнхийлөгч ДоналдТрампын сонгуулийн менежер Пол Манафортод 4 жилийн хорих ял ногдууллаа. Түүнийг санхүүгийн гэмт хэрэгт буруутган шүүхээс ийн яллаж байна.

Ингэснээр Америкийн ерөнхийлөгч Доналд Трампын сонгуулийн менежер асан Полл Манафорт, 47 сар хоригдохоос гадна, 50 мянган долларын торгууль төлнө. Тодруулбал, тэрээр Украйнд улс төрийн зөвлөгөө өгснийхөө хариуд авсан олон сая долларын орлогоо нуусан гэж шүүхээс дүгнэсэн байна. Мөн Киприйн банкандахь 55 сая долларын дансаа нуусан, 6 сая долларын татвар төлөхөөс зугтсан зэргээр түүнийг буруутгажээ.

Энэ удаа Манафортод оноосон ял шийтгэл 2016 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Доналд Трамп Оросын талтай сүлбэлдсэн эсэх хэргийн мөрдлөгөөс үүдэлтэй гэж зарим хэвлэлд бичсэн байна. 2017 оны 10 дугаар сараас эхэлсэн энэ тусгай мөрдлөгийн хүрээнд ДоналдТрампын зөвлөхүүдээс шүүхээр орж хорих ял шийтгүүлсэн анхны хүн болж байна хэмээн мөн бичиж байна. Гэвч, Полл Манафорт 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн мөрдлөгийн улмаас ял шийтгүүлээгүй гэсэн тайлбар байгаа юм байна. Виржиня мужийн дүүргийн шүүхийн шүүгч түүнийг Оросын засгийн газартай хуйвалдсан гэдэг үндэслэлээр шүүгээгүй гэж мэдэгдсэн байна.

Ирэх 7 хоногт сонгуулийн менежер асан Полл Манафорт хууль бусаар лобби хийсэн гэдэг шалтгаанаар мөн ял шийтгэл сонсоно гэж зарим хэвлэл мэдээлж байна. Энэ асуудлыг тусгай мөрдлөг шалгалтын багийнхнаас шүүхэд оруулж байгаа юм байна.

Хуваалцах