Политехникийн өргөтгөл бэлэн болжээ
Тус коллежийн төв байрыг 15 жилийн өмнө барьж, ашиглалтад оруулж байсан бол дээрх өргөтгөлийг 2010 онд баталсан БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар КОЙКА олон улсын байгууллага санхүүжүүлж ийнхүү гүйцэтгэв.
Мэдээллийн алба

Монголд БНСУ-ын политехник коллежийн өргөтгөлийн барилгын ажил дууслаа. Тус коллежийн төв байрыг 15 жилийн өмнө барьж, ашиглалтад оруулж байсан бол дээрх өргөтгөлийг 2010 онд баталсан БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар КОЙКА олон улсын байгууллага санхүүжүүлж ийнхүү гүйцэтгэв.
Тодруулбал, тус өргөтгөл нь 4266 метр талбайд, гурав ба хоёр давхар хоёр хичээлийн байр, 350 хүний суудалтай урлагийн заалтай юм.


















