Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Полл Манафортод нэмж 3 жил хагас хорих ял ногдуулжээ

Америкийн ерөнхийлөгч Доналд Трампын сонгуулийн менежер асан Полл Манафорт дахин 3 жил хагас хорих ял авлаа. Лхагва гарагт болсон шүүх хурлаар түүнд ийм ял оноосон байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Полл Манафортод нэмж 3 жил хагас хорих ял ногдуулжээ
Полл Манафортод нэмж 3 жил хагас хорих ял ногдуулжээ. Зураг: МҮОНРТ

Америкийн ерөнхийлөгч Доналд Трампын сонгуулийн менежер асан Полл Манафорт дахин 3 жил хагас хорих ял авлаа. Лхагва гарагт болсон шүүх хурлаар түүнд ийм ял оноосон байна. Ингэснээр татвараас нуугдсан, банкны луйвар хийсэн гэсэн үндэслэлээр Виржиня мужийн шүүхээс 4 жилийн хорих ял аваад байсан Манафорт нийт 7 жил хагас шоронд хоригдох болоод байна.

Вашингтоны дүүргийн шүүхээс түүнийг Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар удаа дараа худал мэдүүлсэн хэмээн буруутгасан байна. Мөн, өөрийнх нь хүссэнээр өршөөл уучлал үзүүлэхийн тулд зөвтгөх шалтгаан байхгүй байна гэж мэдэгджээ. Полл Манафортыг хуулийнхан 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Оросын талтай нууцаар уулзаж, нийтийн санал асуулгын үр дүнгүүдийг дамжуулсан зэргээр буруутаж байсан юм.

Хуваалцах