Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

Польш улс дүрвэгсдийг хүлээн авч байна

Польшийн талаас дүрвэгсдийг хүлээн авах, хилээр хялбар нэвтрэх боломжийг хангах тал дээр ажиллаж байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Польш улс дүрвэгсдийг хүлээн авч байна
Польш улс дүрвэгсдийг хүлээн авч байна. Зураг: МҮОНРТ

Украины ард иргэд цэрэг дайны ажиллагаанаас дүрвэж байна. Дүрвэгсдийн эхний хэсэг хөрш Польш улсад авто зам болон төмөр замаар очжээ. Польшийн талаас дүрвэгсдийг хүлээн авах, хилээр хялбар нэвтрэх боломжийг хангах тал дээр ажиллаж байна.

Одоогийн байдлаар Польшийн Засгийн газар дүрвэгсдэд хоол хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх амрах газар бүхий 8 байгууламжийг бэлтгэсэн тухай мэдээллээ. Тус улсын Засгийн газар бусад улс орнуудыг ч Украины ард иргэдэд бүх талын тусламж дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.

Польшоос гадна Герман улс Украин руу тоног төхөөрөмж, эмнэлгийн тусламжийн багц зэрэг хүмүүнлэгийн тусламж илгээж байгаагаа мэдэгдээд байна.

Мөн ДЭМБ-аас Украинд хүмүүнлэгийн тусламж хүргэх тогтвортой боломж олгохыг уриалж байна. Тус байгууллагаас, 3,5 сая ам.долларын эм, эмнэлгийн хэрэгслийг хүргэжээ.

Хуваалцах