Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Польш улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски 10 дугаар сарын 21-нд Монгол Улсад ажлын айлчлал хийнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Польш улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна
Польш улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски 10 сарын 21-нд Монгол Улсад ажлын айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Польш Улсын Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан ууулзалт болон албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Польшийн Ерөнхийлөгчтэй уулзана.

БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовскийн товч намтар

Төрсөн огноо: 1952 оны 6 дугаар сарын 4
Төрсөн газар: Оборники Шлонске хот

Польшийн язгууртан удамтай. /Бельгийн гүнж Матильдагийн эх Анна Коморовска нь Коморовскийн язгууртан удмынхны нэг юм. Б.Коморовскийн эцэг Зигмунт Коморовски нь Африк судлаач эрдэмтэн, дипломатч байв. Тэрээр Румынд Элчин сайдаар ажиллаж байжээ/
Гэр бүл: Эхнэр, таван хүүхэдтэй
Боловсрол:
Варшав хотын 24 дүгээр лицей /1971/, Варшавын Их сургуулийг тус тус дүүргэсэн. Түүхч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
1977 - 1980 “Слово Повшехне” сонины туслах ажилтан
1982 - 1989 Непоколанов дахь Шашны дунд сургуульд багш
1989 - 1990 Улс төрийн байгууллага, нийгэмлэгүүдтэй хамтран ажиллах асуудал эрхэлсэн сайдын ажлын албаны дарга
1990 - 1993 Батлан хамгаалахын дэд сайд
1991 - 2010 Сеймийн гишүүн
2000 - 2001 Батлан хамгаалахын сайд
2005 - 2007 Сеймийн Дэд маршал
2007 - 2010 Сеймийн Маршал
2010 оны 7 дугаар сараас БНПУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон /Бүрэн эрхийн хугацаа 5 жил/

Улс төрийн үйл ажиллагаа:
1968 Оюутнуудын улс төрийн эсэргүүцлийн жагсаалд оролцож байв
1971 Эсэргүүцлийн үйл ажиллагаанд оролцсон хэргээр анх удаа саатуулагдсан
1980 “Эв санааны нэгдэл”-ийн гишүүн, тус хөдөлгөөний Мазовше мужийн зохицуулагч. Нэг сарын хугацаагаар хоригдсон.
1981 - 1982 Цэргийн байдлын үеээр Явоже дэх хорих газар хоригдож байсан
1982 - 1989 “АБЦ” нууц сэтгүүлийн редактор
1993 - 1994 “Ардчилсан холбоо” намын Ерөнхий нарийн бичгийн дарга
1994 - 1995 “Эрх чөлөөний холбоо” намын Ерөнхий нарийн бичгийн дарга
1997 - 2001 Консерватив Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэд дарга
2001 - 2006 “Иргэний индэр” намын Удирдах Зөвлөлийн гишүүн
2006 - 2010 “Иргэний индэр” намын Дэд дарга

Түлхүүр үг:Польш
Хуваалцах