Польш улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын тэтгэлгээр дор дурдсан мэргэжлийн чиглэлээр суралцуулна.
Мэдээллийн алба

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын тэтгэлгээр дор дурдсан мэргэжлийн чиглэлээр суралцуулна.
Үүнд 20 иргэнийг бакалавр, магистрын сургалтад анагаах ухаанаас бусад тэргүүлэх мэргэжлээр, 3 иргэнийг докторын сургалтад анагаах ухаан болон соёл, урлагаас бусад заасан тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцуулна. Тэтгэлгээр суралцуулах боломжтой мэргэжлийн чиглэлийг суралцуулах түвшин тус бүрээр харуулсныг болоод мэдээлэлтэй холбоотой дэлгэрэнгүйг эндээс уншина уу.


















