Польш, Унгар, Болгар улсад засгийн газрын тэтгэлгээр суралцана
Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2014-2015 оны хичээлийн жилд Польш улсад 23, Унгар улсад 18, Болгар улсад хоёр иргэнийг бакалавр, докторантурт тэтгэлгээр суралцуулах боллоо.
Мэдээллийн алба

Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2014-2015 оны хичээлийн жилд Польш улсад 23, Унгар улсад 18, Болгар улсад хоёр иргэнийг бакалавр, докторантурт тэтгэлгээр суралцуулах боллоо. Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид тухайн мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх юм. Бүртгэлийг их, дээд сургууль хариуцан хийа бөгөөд их сургууль нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж 3 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, шалгалтанд орох оюутны нэрсийг сургуулийн захирлын албан бичгээр энэ сарын 12-ны өдрийн дотор Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын хэлтэст ирүүлэх юм байна. Харин докторантурт суралцахыг хүсэгч нь 3,0-аас доошгүй голч дүнтэй магистрын зэрэгтэй эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 40 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.


















