Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Польшийн эрх баригчид НАТО-д “шаардлага” хүргүүллээ

Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкий “Польш-Беларусийн хил дээр үүссэн цагаачдын хямралыг шийдвэрлэхэд данг ганц “уриалга” хангалтгүй гэж үзлээ. Тэрээр уг хямралыг шийдвэрлэх тодорхой арга хэмжээ авахыг НАТО-гоос шаардсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Польшийн эрх баригчид НАТО-д “шаардлага” хүргүүллээ
Польшийн эрх баригчид НАТО-д “шаардлага” хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкий “Польш-Беларусийн хил дээр үүссэн цагаачдын хямралыг шийдвэрлэхэд данг ганц “уриалга” хангалтгүй гэж үзлээ. Тэрээр уг хямралыг шийдвэрлэх тодорхой арга хэмжээ авахыг НАТО-гоос шаардсан байна.

Тэрбээр ням гарагт Польшийн ПАП мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа, "Хилийн хямрал өдөр ирэх тусам газар авсаар байна. Үүсээд байгаа нөхцөл байдалд Варшавыг буруутгаж байгаа Минскийн эрх баригчдыг зогсооход дан ганц үг, уриалга хангалттай хангалтгүй" гэж мэдэгджээ.

Мөн Латви, Литвийн удирдагчдын хамт НАТО-гийн гэрээний 4 дүгээр зүйлд үндэслэн Беларусь-Польшийн зүүн хилийн нөхцөл байдлын талаар тодорхой “арга хэмжээ” авах талаар хэлэлцэж байгаагаа мэдэгдсэн юм.

НАТО-гийн гэрээний 4 дүгээр зүйлд, гэрээнд оролцогч аль нэг талуудын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, аюулгүй байдалд” заналхийлэл учирсан” гэж нөгөө талууд үзэж байгаа тохиолдолд “зөвлөлдөх ёстой” гэж заасан байдаг.

"Бид тулгараад байгаа санаа зовинож байгаагаа илэрхийлэх нь хангалтгүй. НАТО-гийн гишүүн орнуудаас, "тодорхой алхам, амлалт" шаардлагатай байна гэж Моравецкий мэдэгдэлдээ онцолсон байна. Мөн тэрбээр Минскийн зүгээс хилийн хямралд Польшийг буруутан болгож харагдуулах үүднээс "ташаа мэдээлэл түгээх" кампанит ажил явуулж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Ерөнхий сайд Матеуш Моравецкий барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн "манипуляци"-д автахгүй байж, Польшийн төрийн тусгай сувгаас ирсэн "найдвартай” батлагдсан мэдээлэллийг эх сурвалжаа болгохыг хэвлэл мэдээллийнхэнд уриалжээ.

Хуваалцах