Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Польшийн Ерөнхий сайд хилийн хямралд ОХУ-ыг буруутгажээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мягмар гарагийн өглөө хийсэн мэдэгдэлдээ “Хил дээр байдал хурцадсан нь Европын холбооны буруу. Цагаачдын хямралыг шийдвэрлэхийн тухайд анхнаас нь энэ бүхнийг эхлүүлэх боломж бүрдүүлсэн хүмүүс хариуцлагыг үүрэх ёстой” гэж хариу мэдэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Польшийн Ерөнхий сайд хилийн хямралд ОХУ-ыг буруутгажээ
Польшийн Ерөнхий сайд хилийн хямралд ОХУ-ыг буруутгажээ. Зураг: МҮОНРТ

Польш Беларусийн хилийн заагт үүсээд байгаа хямралын ард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байна гэж үзэж байгаагаа Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий мэдэгдлээ. Мөн тэрбээр Минскийн эрх баригчдыг ОХУ-ын “Шинэ их гүрэн”-ий бодлогын хэрэгсэл төдий гэж мэдэгдсэн байна.

Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа парламентын ээлжит бус чуулганы үеэр Польшийн Ерөнхий сайд “Олон мянган хууль бус цагаач цагдаа, цэргийнхэнтэй нүүр тулж байгаа хилийн зөрчилдөөнийг ОХУ зориуд зохион байгуулсан. Хууль ёсны дүрвэгсэд биш цагаачдыг Польш, Балтийн орнууд болон Европын холбоог бүхэлд нь тогтворгүй болгох зорилгоор бамбай болгон ашиглаж байна. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко үүсээд байгаа хямралын нөхцөл байдалд бие даасан оролцогч биш, харин ОХУ-ын “Шинэ их гүрэн”-ий бодлогыг “дамжуулагч” гэж мэдэгджээ.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мягмар гарагийн өглөө хийсэн мэдэгдэлдээ “Хил дээр байдал хурцадсан нь Европын холбооны буруу. Цагаачдын хямралыг шийдвэрлэхийн тухайд анхнаас нь энэ бүхнийг эхлүүлэх боломж бүрдүүлсэн хүмүүс хариуцлагыг үүрэх ёстой” гэж хариу мэдэгджээ. Түүнээс гадна Европын холбооны Дотоод хэргийн комиссар Илва Йоханссон “Евро-ньюс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн явцуу, цөхрөнгөө барсан, хууль бус засаг захиргаа болон түүний эвлэлийн эсрэг Европын холбоо хатуу, нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Хуваалцах