Польшийн хил дээр гацсан цагаачдад хүмүүнлэгийн тусламж илгээлээ
Польш улс Беларусаас орж ирэх цагаагчдын урсгалыг хаахаар хилийн орчимд 12 мянган цэрэг байршуулаад байна.
Мэдээллийн алба

Германы хүмүүнлэгийн байгууллагуудаас Польш, Беларусийн хилийн орчимд гацсан цагаачдад өвлийн хувцас, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх хэрэгслүүд бүхий хүмүүнлэгийн тусламжийг илгээжээ. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх эдгээр байгууллагуудын төлөөллүүд зарим цагаачдыг Герман руу авчрах хүсэлтээ илэрхийлсэн ч Германы Засгийн газраас зөвшөөрөл өгөөгүй байна.
Германы хүний эрхийн төлөө тэмцэгч идэвхтэн Тарек Алаовс “Хэрэв Польшийн хил дээр байгаа цагаачдыг Герман руу оруулбал Ангела Меркелийн бүрэн эрхийнхээ төгсгөлд хийх хамгийн том хүмүүнлэгийн үйлс байх болно” гэж хэлжээ.
Германы канцлер Ангела Меркелийн хэвлэлийн төлөөлөгч Штеффен Зайберт “Беларусийн дэглэм ард түмнээ үргээж байна. Энэ нь дүрвэгсэд болон цагаачдыг улс төрийн болон хүмүүнлэгийн хувьд буруушааж болохуйц байдлаар "хэрэгсэл болгож" байна" гэж мэдэгджээ.
Польш улс Беларусаас орж ирэх цагаагчдын урсгалыг хаахаар хилийн орчимд 12 мянган цэрэг байршуулаад байна.


















