Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Польшийн нутаг дэвсгэрт АНУ "MQ9" нисгэгчгүй онгоцны нисэх хүчний салбараа байршуулна

АНУ, Польш улс Польшийн нутаг дэвсгэр дээр Америкийн тагнуулын "MQ9" нисгэгчгүй онгоцны нисэх хүчний салбарыг байршуулахаар тохиролцлоо.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Польшийн нутаг дэвсгэрт АНУ "MQ9" нисгэгчгүй онгоцны нисэх хүчний салбараа байршуулна
Польшийн нутаг дэвсгэрт АНУ "MQ9" нисгэгчгүй онгоцны нисэх хүчний салбараа байршуулна. Зураг: МҮОНРТ

АНУ, Польш улс Польшийн нутаг дэвсгэр дээр Америкийн тагнуулын "MQ9" нисгэгчгүй онгоцны нисэх хүчний салбарыг байршуулахаар тохиролцлоо. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Польшийн Төрийн тэргүүн Анжей Дуда нарын гарын үсэг зурсан батлан хамгаалах хамтын ажиллагааны тухай тунхагт дурджээ.

Хэлэлцээр ёсоор шаардлагатай дэд бүтцийг Варшав Вашингтоноос ямар нэгэн хөрөнгө гаргахгүйгээр байгуулах юм байна. Харин АНУ нисэх хүчний салбарын үйл ажиллагааны үр дүнд олж авсан мэдээллээ хуваалцана. Түүнчлэн АНУ Америкийн цэргийн алба хаагчийнхаа тоог одоогийн 4500 дээрээ нэг мянгаар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө баталлаа.

Тунхагт “АНУ-ын цэргийн алба хаагчид Польшид үйл ажиллагаа явуулах нь НАТО-гийн чадавхийг бэхжүүлж, АНУ, Польш, холбоотны аюулгүй байдлыг хангахад тус болно гэж үзэж байна. Энэ шалтгаанаар АНУ Польш дахь цэргийнхээ тоог нэмэхээр төлөвлөж байна” гэж бичжээ.

Үүнээс гадна Польшийн талаас АНУ-ын дивизийн штабыг өргөжүүлэх, Дравско-Поморске хотод хамтарсан сургуулилтын төв байгуулах, онгоцны зогсоол барих, түүнчлэн хуягт танкны бригад, тулааны агаарын бригад, тулааны хангамжийн батальоныг байлгахад шаардлагатай дэд бүтцийг байгуулах үүрэг хүлээжээ.

Хуваалцах