Польшийн парламентын сонгуулийн дүн гарлаа
Польшид ням гарагт болсон парламентын сонгуульд ерөнхий сайд асан Ярослав Качиньскийн “Хууль, шударга ёс” нэртэй нам сонгогчдын дийлэнх олонхийн саналаар ялалт байгуулсаныг тус улсын Сонгуулийн комиссоос мэдээллээ.
Мэдээллийн алба

Польшид ням гарагт болсон парламентын сонгуульд ерөнхий сайд асан Ярослав Качиньскийн “Хууль, шударга ёс” нэртэй нам сонгогчдын дийлэнх олонхийн саналаар ялалт байгуулсаныг тус улсын Сонгуулийн комиссоос мэдээллээ. Үндэсний консерватив үзэлт тус намыг 5,71 сая сонгогч дэмжсэн нь нийт сонгогчдын 37,58 хувьболсон байна.
Хоёрдугаарт нь, сүүлийн 8 жил засгийн эрхэнд байсан Ева Копач тэргүүтэй “Иргэний индэр” нам 24,09 хувийн саналаар орсон байна. Үүнээс гадна “Кукиз-15”, “Новочесна”, Польшийн тариачны нам зэрэг намууд Сеймд төлөөлөлтэй болсон байна. Польшийн хэвлэлүүдийн өгч байгаа үнэлэлт дүгнэлтээр бол, парламентын доод танхимын 460 суудлын 232-ыг “Хууль, шударга ёс” нам авч магадгүй байна. Мандатын хуваарийн талаарх мэдээлэл өнөөдөр эцсийн байдлаар тодорхой болно.
Гэхдээ 1989 онд Польшид ардчилсан байгуулал сэргэснээс хойш нэг нам дангаараа аль нэг намтай эвсэлгүйгээр эрх барих хэмжээнд хангалттай санал авсан анхны тохиолдол болж байгаа нь нэгэнт тодорхой байна. Качиньскийн намыг 39 орчим, Копачийн намыг 23 орчим хувийн санал авна гэж таамаглаж байсан социологчдын урьдчилсан дүгнэлт сонгуулийн албан ёсны дүнгээр мөн батлагдаж байна. Ярослав Качиньскийн хувьд, ерөнхий сайдын албанд очихгүй, төдийлөн танигдаагүй улстөрч Беата Шидло-г дэвшүүлжээ. Гэхдээ улстөр судлаачид түүнийг ямар ч байсан хэдэн сарын дараагаас засгийн газрын тэргүүний суудалд залрахыг үгүйсгэхгүй байна.


















