Польшийн сайн дурынхан дүрвэгсдэд тусалж байна
Болгарт дүрвэн ирсэн Сирийн иргэдэд туслах ажилд Польшийн сайн дурынхан идэвхтэй оролцож байна. Тэд Польшоос авчирсан хоол хүнс, хувцас зэрэг 22 тонн эд зүйлсийг Харманли хот дахь дүрвэгсдийн хуарангуудад тарааж байна.
Мэдээллийн алба

Болгарт дүрвэн ирсэн Сирийн иргэдэд туслах ажилд Польшийн сайн дурынхан идэвхтэй оролцож байна. Тэд Польшоос авчирсан хоол хүнс, хувцас зэрэг 22 тонн эд зүйлсийг Харманли хот дахь дүрвэгсдийн хуарангуудад тарааж байна. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллагаас Болгарт дүрвэн ирсэн Сирийн иргэдэд хоол хүнс, эмнэлгийн үйлчилгээ хүрэлцэхгүй байгааг мэдээлж байсны дагуу Польшийн иргэд ийнхүү сайн дураараа тусламжийн гараа сунгахаар шийджээ. Болгарын хувьд 7,3 сая хүн амтай, Европын холбоондоо хамгийн ядуу буурай орны нэг тул олон мянган дүрвэгсдэд тусламж үзүүлэхэд ихээхэн хүндрэл гарч байгаа юм. Сүүлийн мэдээгээр 11 мянга гаруй дүрвэгчид тус улсад ирээд байгаагийн 60 орчим хувь нь дайн тулаанаас зугтан орон гэрээ орхисон Сирийн иргэд байгаа юм. Хэдийгээр дүрвэгсэд Европын Холбооны бусад орон руу гарцгааж байгаа ч тус холбооны дүрэм журмын дагуу анх очсон улс руу нь буюу Болгар руу буцаагдах нь их байна.


















