Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Польшийн Засгийн газар Үр хөндөлтийн тухай хуулийн шинэ тогтоолын хэрэгжилтээ хойшлууллаа

Польшийн Засгийн газар улс орон даяар эсэргүүцэл дэгдэхэд хүргэсэн Үр хөндөлтийн тухай хуулийн шинэ тогтоолын хэрэгжилтээ хойшлууллаа гэж Ерөнхий сайдын албаны дарга Михал Дворчик мэдэгджээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Польшийн Засгийн газар Үр хөндөлтийн тухай хуулийн шинэ тогтоолын хэрэгжилтээ хойшлууллаа
Польшийн Засгийн газар Үр хөндөлтийн тухай хуулийн шинэ тогтоолын хэрэгжилтээ хойшлууллаа. Зураг: МҮОНРТ

Польшийн Засгийн газар улс орон даяар эсэргүүцэл дэгдэхэд хүргэсэн Үр хөндөлтийн тухай хуулийн шинэ тогтоолын хэрэгжилтээ хойшлууллаа гэж Ерөнхий сайдын албаны дарга Михал Дворчик мэдэгджээ. Үр хөндөлтийн тухай хуулийн чангатгасан тогтоолыг даваа гарагт албан ёсоор нийтлэх ёстой байлаа. Гэвч энэхүү тогтоол нийтлэгдээгүй учраас хууль зүйн хувьд мөрдөгдөх болоогүй гэсэн үг юм.

Эргэн сануулахад, Польшийн Үндсэн хуулийн шүүхээс 10 дугаар сарын 22-нд ураг хүнд төрлийн гажигтай, эсвэл эдгэрэхээргүй өвчинтэй нь батлагдсан тохиолдолд үр хөндөлт хийхийг зөвшөөрнө гэсэн заалт нь хууль бус гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Европтоо үр хөндөлтийн тухай хамгийн хатуу хуультайд тооцогддог Польш улс энэ хуулиа улам чангатгаснаар зөвхөн хүчирхийлэлд өртсөн, эсвэл цус холилдсон тохиолдолд жирэмслэлтийг таслан зогсоох эрхтэй болжээ.

Евро парламентаас Польшийн Үндсэн хуулийн шүүхээс гаргасан үр хөндөлтийг бараг бүхэлд нь хориглох энэ шийдвэрт санаа зовниж байгаагаа илэрхийлсэн бол Польшийн Сеймийн доод танхимын сөрөг хүчний эмэгтэй гишүүд ургийн гажигтай холбоотой үр хөндөлтийг хориглосон шийдвэрийг эсэргүүцэж, хурлыг орхин гарсан юм.

Хуваалцах