Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Помпео энэ сарын 8-нд Умард Солонгосын удирдагчийн зөвлөхтэй уулзана

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ сарын 8-ны өдөр Нью-Йоркод БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун-ы зөвлөх, Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдмэл фронтын хэлтсийн дарга Ким Ён Чольтой уулзана. Төрийн департамент энэ тухай мэдээлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Помпео энэ сарын 8-нд Умард Солонгосын удирдагчийн зөвлөхтэй уулзана
Помпео энэ сарын 8-нд Умард Солонгосын удирдагчийн зөвлөхтэй уулзана. Зураг: МҮОНРТ

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга МайкПомпео энэ сарын 8-ны өдөр Нью-Йоркод БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны зөвлөх, Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдмэл фронтын хэлтсийн дарга КимЁнЧольтой уулзана. Төрийн департамент энэ тухай мэдээлж байна.

Эндээс ирж байгаа мэдээгээр, энэ уулзалтад Помпеогийн хамт АНУ-ын засаг захиргааны Умард Солонгосын асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Стивен Бигун оролцох юм байна. Уулзалтаар хэлэлцэх гол сэдэв ДональдТрамп, Ким Жон Ун нарын Сингапурт хийсэн уулзалтын дүнд баталсан хамтарсан мэдэгдлийн заалтын хэрэгжилт ямар байгаа, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангиад байлгах тал дээр талууд цаашид ямар алхам хийх асуудал байх нээ. Помпео, КимЁнЧоль нар өнгөрсөн 5-р сард Нью-Йорк хотноо уулзаж байсан, үүгээр Трамп, Ким Жон Ун нарын Сингапурт хийх уулзалтын бэлтгэл ажлыг хэлэлцэж байсан. КимЁнЧоль тэр сардаа Вашингтонд ерөнхийлөгч Трамптай уулзаж, Умард Солонгосын удирдагчийн илгээлтийг түүнд дамжуулж байлаа. Помпео, КимЁнЧоль нарын энэ удаагийн уулзалтаар хэлэлцэх бас нэг асуудал бол хоёр орны удирдагчдын хоёр дахь уулзалтыг зохион байгуулах асуудал бий.

Хуваалцах