“Поп арт” уран бүтээлч Дэвид Хокнийн “THE Splash” зураг 29.8 сая ам.доллараар зарагджээ
20- р зууны шилдэг поп арт зурагнуудын нэгд зүй ёсоор тооцогддог энэхүү бүтээлийг Лондон хотод мягмар гарагт дуудлага худалдаанд оруулсан юм. “Сотбис” дуудлага худалдааны компаниас өдгөө 82 настай Дэвид Хокнийн бүтээлүүд маш өндөр үнэд хүрч чаддаг гэдгийг онцолсон юм. Түүний “The Splash” гэх зураг 2
Мэдээллийн алба

Их Британийн зураач ДэвидХокни “Splash” зургийг саяхан дуудлага худалдаанд оруулсан байна. Орчин үеийн уран зурагийн бодь бүтээлүүдийн нэгд тооцогддог энэ бүтээл 29.8 сая ам.доллараар зарагджээ.
20-р зууны шилдэг попартзурагнуудын нэгд зүй ёсоор тооцогддог энэхүү бүтээлийг Лондон хотод мягмар гарагт дуудлага худалдаанд оруулсан юм. “Сотбис” дуудлага худалдааны компаниас өдгөө 82 настай ДэвидХокнийн бүтээлүүд маш өндөр үнэд хүрч чаддаг гэдгийг онцолсон юм. Түүний “The Splash” гэх зураг 23.1 сая паундстерлинг буюу 29.8 сая ам.долларын ханшаар зарагджээ. Түүний өөр хоёр ч бүтээл үүнээс ч илүү өндөр үнээр зарагдаж байсан удаатай. “The Splash” зурган дээр Калифорни мужийн нэгэн усан санг харуулсан бөгөөд нэгэн хүн ус уруу үсрэн орж, үүнээс үүдэн ус тал тийшээ цацагдаж байгаа дүрслэлийг харуулжээ. Энэхүү зураг нь ДэвидХокнийн 1966-аас 1967 оны хооронд Лос-Анжелес хотод зурсан цуврал гурван зурагны нэг юм. Дээрх цуврал зураг нь агуулгын хувьд ерөнхийдөө адилхан ч гэсэн хэмжээний хувьд өөр юм. “Сотбис” компани анх удаагаа ДэвидХокнийн уран бүтээлийг дуудлага худалдаанд оруулж байгаа нь энэ биш юм. Хамгийн анх 2006 онд "The Splash" зурагийн өөр нэгэн хувилбар дуудлага худалдаан орж, 5.4 сая ам.долларын зарагдаж байжээ. 2018 онд ДэвидХокнийн бас нэгэн олон танигдсан бүтээл болох "Portrait of an Artist" дуудлага худалдаанд орж, 90 сая ам.долларт хүрч байсан юм.
Ингэснээр тэрээр уран бүтээл нь амьд ахуй цагт нь хамгийн өндөр хүнд хүрсэн уран бүтээлчээр нэрлэгдсэн юм. Тэрээр 20 -р зууны Их Британийн хамгийн нөлөө бүхий зураачдын нэг төдийгүй 1960- оноос дэлгэрч эхэлсэн попарт урлагийн нэрт төлөөлөгч билээ.


















