Порно сайтуудад Монголоос хандах боломжгүй...
Цагдаагийн ерөнхий газраас гаргасан хүсэлтийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах газраас гадаадад бүртгэлтэй порно сайтууд руу Монголоос хандах эрхийг нь цуцлажээ.
Мэдээллийн алба

Цагдаагийн ерөнхий газраас гаргасан хүсэлтийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах газраас гадаадад бүртгэлтэй порно сайтууд руу Монголоос хандах эрхийг нь цуцлажээ. Тэдгээр вэб сайт нь “Зохиогчийн эрхийг болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”, “Садар самуунтай тэмцэх тухай хууль”, “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль”, “Эрүүгийн хууль” болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан журам, Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан байна" хэмээн үзжээ.
Одоо манай улсаас тэдгээр сайтууд руу хандах оролдого хийхэд “Доорх сайтууд нь "Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль", “Садар самуунтай тэмцэх тухай хууль”, “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль”, “Зар сурталчилгааны тухай хууль”, “Эрүүгийн хууль”, “Өрсөлдөөний тухай хууль”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”, тус хорооноос баталсан журам, нөхцөл шаардлага болон Монгол улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа тул Оюуны Өмчийн Газрын улсын байцаагчийн дүгнэлт, эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрээр Монгол Улсаас хандах хандалтыг нь хязгаарлах арга хэмжээг авсан болно.
Зөрчлийг арилгасан тохиолдолд Оюуны Өмчийн Газрын Улсын байцаагчийн дүгнэлт, эрх бүхий байгууллагын шийдвэрээр доорхи жагсаалтаас хасч, хандалтыг нээх боломжтой” гэсэн анхааруулга гарч байна.
Харин уншигчид өөр өөр байр сууринаас санал бодлоо илэрхийлцгээж байгаа. “Хаах ёстой, тодорхой цензур байх ёстой” гэж үзэж байгаа бол зарим нь “хүний мэдээлэл авах эрхэнд халдлаа” хэмээн үзэж байгаагаа интернэтийн олон нийтийн сүлжээгээр илэрхийлцгээж байна.


















