Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Португал улсад хэлний чиглэлээр сургана

Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Португал улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жорж Торрес Пэрэйра Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Португал улсад хэлний чиглэлээр сургана
Португал улсад хэлний чиглэлээр сургана. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Португал улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жорж Торрес Пэрэйра Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Монгол, Португалын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойг тохиолдуулан талууд өндөр, дээд хэмжээний айлчлал арга хэмжээ зохион байгуулах, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж талууд үзлээ. Түүнчлэн Монгол, Португалын Гадаад харилцааны яамдын дэргэдэх дипломат академи хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх, португал хэлний чиглэлээр хүн сургах боломжийн талаар ярилцав.

Хуваалцах