Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Португалийн эрх баригчид дахин ялалт байгууллаа

Португалийн энэ удаагийн сонгууль нэг талаараа тус улс ирэх 4 жилд олон улсаас тусламжийн зээл авах эсэхийг сорьсон бүх нийтийн санал асуулга болж байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Португалийн эрх баригчид дахин ялалт байгууллаа
Португалийн эрх баригчид дахин ялалт байгууллаа. Зураг: МҮОНРТ

Португалийн эрх баригч баруун төвийн эвсэл бүх нийтийн сонгуульд дахин ялалт байгуулж байна. Португалийн энэ удаагийн сонгууль нэг талаараа тус улс ирэх 4 жилд олон улсаас тусламжийн зээл авах эсэхийг сорьсон бүх нийтийн санал асуулга болж байгаа юм.

Сонгуулийн саналын 90 гаруй хувийн тооллогоор эрх баригч эвсэл 37 хувь, сөрөг хүчний социалист нам 32 хувийн санал авсан байна. Гэхдээ эрх баригч эвслийн тэргүүн Педру Пасуш Коэлью эрх баригч нам ялалт байгуулсан ч гэсэн парламент дахь үнэмлэхүй олонхийн суудлаа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд ирэх 4 жилд улс орныхоо эдийн засгийг сэргээхэд шаардлагатай өөрчлөлт шинэчлэлтийг хийхийн тулд шинэ парламентад бусад намуудтайгаа хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Еврогийн бүсээс тусламжийн зээл авахаас аргагүй болсон Португалийг 2011 оноос хойш удирдаж байгаа Португалийн эрх баригч эвсэл цаашид тусламжийн зээл авах бодлого барьж байна.

Португали улсад сүүлийн хоёр жил хагаст ажилгүйдэл буурсан ч эдийн засагт нь шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Одоогоор тус улсын өр ДНБ-нийх нь 125 хувьтай тэнцэж, Европын холбоондоо өр зээлийн түвшнээрээ Грекийн дараа хоёрдугаарт бичигдэж байна.

Хуваалцах