Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Португалийн тамирчин “Ковид-19”-ийн улмаас тэмцээндээ оролцож чадсангүй

Португалийн тамирчин Федерико Мораисын шинжилгээний хариу эерэг гарсан тул тэмцээндээ оролцож чадалгүй хасагдсан болохыг Олон улсын серфингийн холбоо мэдээлсэн бөгөөд түүнийг Коста Рикагийн Карлос Муньес орлохоор болсон байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Португалийн тамирчин “Ковид-19”-ийн улмаас тэмцээндээ оролцож чадсангүй
Португалийн тамирчин “Ковид-19”-ийн улмаас тэмцээндээ оролцож чадсангүй. Зураг: МҮОНРТ

Олимпын наадмын серфингийн тэмцээн Токио хотоос 40 милийн зайд орших Чиба дахь Цуригасаки наран шарлагын газарт эхэллээ. Харамсалтай нь Португалийн тамирчин Федерико Мораисын шинжилгээний хариу эерэг гарсан тул тэмцээндээ оролцож чадалгүй хасагдсан болохыг Олон улсын серфингийн холбоо мэдээлсэн бөгөөд түүнийг Коста Рикагийн Карлос Муньес орлохоор болсон байна.

Ташрамд дуулгахад, “Токио – 2020” олимпын серфингийн тэмцээн хар салхины үеэр явагдаж байгаа тул тамирчдад ямар нэг эрсдэл учрах вий гэдгээс зохион байгуулагчид болгоомжилж байна. Гэсэн хэдий ч серфингчид асар том давалгааг ажралгүй сөрөн, өрсөлдсөөр байна.

Хуваалцах