Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Португалийн цахим сайт Б.Мөнх-Эрдэнийг Кристиано Роналдотой зүйрлэлээ

Арслангууд өрсөлдөгөчөө 4:0-ийн харьцаатай буулган авахад Б.Мөнх-Эрдэнэ дубль хийсэн бөгөөд тэрбээр хоёр гоолынхоо нэгийг унаж татан хаалганд шигтгэсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Португалийн цахим сайт Б.Мөнх-Эрдэнийг Кристиано Роналдотой зүйрлэлээ
Португалийн цахим сайт Б.Мөнх-Эрдэнийг Кристиано Роналдотой зүйрлэлээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний нэгдүгээр лигийн хүрээнд явагдсан “Би Си Эйч Лионс” болон “Хоромхон” багын тоглолтын үеэр тохиосон нэгэн гайхалтай гоолыг бид өмнө нь та бүхэнд хүргэж байсан билээ.

Арслангууд өрсөлдөгөчөө 4:0-ийн харьцаатай буулган авахад Б.Мөнх-Эрдэнэ дубль хийсэн бөгөөд тэрбээр хоёр гоолынхоо нэгийг унаж татан хаалганд шигтгэсэн юм.

Португалийн цахим хуудаст бичсэнээр "Монголоос бидэнд Кристиано Роналдогийн гоолтой̆ дүйцэх унаж татсан гоолыг илгээлээ. “Би-Си-Эйч Лионс” багийн энэ гоол дэлхийд юм дуулгахаар харагдаж байна. Португалд Монголын хөл бөмбөгийн талаар бараг мэдэхгүй ч энэ гоол цаашид анхааралтай ажиглах хэрэгтэй гэдгийг харууллаа" гэжээ.

Хуваалцах