Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Prada-ийн ашиг буурахад юу нөлөөлөв?

Италийн загварын брэнд Prada-ийн ашиг буурахад арьсан эдлэлийн борлуулалт болон валютын ханшийн өөрчлөлт нөлөөлсөн байна. Тухайлбал тус компанийн ашиг энэ оны эхний хагаст 21%-иар буурч, 244.8 сая еврод хүрчээ.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Prada-ийн ашиг буурахад юу нөлөөлөв?
Prada-ийн ашиг буурахад юу нөлөөлөв?. Зураг: МҮОНРТ

Италийн загварын брэнд Prada-ийн ашиг буурахад арьсан эдлэлийн борлуулалт болон валютын ханшийн өөрчлөлт нөлөөлсөн байна. Тухайлбал тус компанийн ашиг энэ оны эхний хагаст 21%-иар буурч, 244.8 сая еврод хүрчээ. Еврогийн ханш чангарсан нь борлуулалтад нөлөөлснөөс гадна эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсныг Prada мэдэгдэлдээ онцлоод, оны 2-р хагаст ч борлуулалт эхний хагасынхтай ойролцоо байна гэж тооцоолсноо танилцууллаа.

Гэхдээ дунд хугацаанд тансаг зэрэглэлийн зах зээлээс олох ашгаа нэмэгдүүлэх боломж өндөр байгаа гэж Prada-ийн гүйцэтгэх захирал Патрицио Бертелли үзэж байгаа аж. Тус брэндийн хувьд оны 1-р хагаст арьсан эдлэлийн борлуулалт нь 1.4%-иар буурахад Европ, Азийг жуулчдын урсгал татарсан нь гол нөлөө үзүүлжээ. Гэхдээ Prada-ийн гутал болон бэлэн хувцасны борлуулалт өссөн бөгөөд тэр дундаа эрэгтэй хувцасны борлуулалт 19%-иар нэмэгдсэн байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах