“Премьер лиг”-ийн шилдэг тоглогчдын нэр тодорчээ
PFA буюу Английн мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооноос “Премьер лиг”-ийн шилдэг тоглогчид очих нэр хүндтэй шагналын төлөө өрсөлдөж буй зургаан хөлбөмбөгчийн нэрийг зарлажээ.
Мэдээллийн алба

PFA буюу Английн мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооноос “Премьер лиг”-ийн шилдэг тоглогчид очих нэр хүндтэй шагналын төлөө өрсөлдөж буй зургаан хөлбөмбөгчийн нэрийг зарлажээ.
Тодруулбал, “Премьер лиг”-ийг тэргүүлэгч “Лестер Сити” багаас Жейми Варди, Нголо Канте, Рияд Махрез нар багтжээ. Мөн Вест Хэмийн Дмитри Пайет, Тоттенхэмын Харри Кейн, Арсеналын Месүт Өзил нар нэр дэвшсэн байна.
Түүнчлэн шилдэг залуу тоглогчид “Тоттенхэм"-ийн Деле Алли, Харри Кейн, "Стоук Сити"-гийн Жек Батленд, "Ливерпүүл”-ийн Филиппе Коутинью, "Эвертон"-ы Росс Баркли, Ромелу Лукаку нар нэр дэвшжээ.


















