President.mn сайт Ерөнхийлөгчийн уриалгын дагуу санал асуулга явуулж эхэллээ
ЦАГИЙН ХҮРД: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандах уриалга гаргаж, цар тахлын хөнөөлт аюул эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг хэдий хүртэл үргэлжлэхийг тооцоолох боломжгүй.
Мэдээллийн алба

ЦАГИЙН ХҮРД: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандах уриалга гаргаж, цар тахлын хөнөөлт аюул эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг хэдий хүртэл үргэлжлэхийг тооцоолох боломжгүй. Тийм нөхцөлд эдийн засаг, санхүүгийн давхар хямрал нүүрлэсэн энэ үед бидэнд зохисгүй амлалтыг биш, хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн билээ.
Ерөнхийлөгчийн зүгээс улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, түүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах саналыг гаргаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлж байгаа энэ саналаар Ерөнхийлөгчийн тамгын газрын цахим хуудсанд санал асуулга явуулж эхэлсэн байна.


















