“Приус-20” машины дугуй хулгайлсан этгээдийг илрүүлэв
телекамерын хяналтын тусламжтайгаар хулгай хийсэн этгээдийг илрүүлсэн байна
Мэдээллийн алба

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн албанд "Байрны гадаа байсан “Приус-20” маркийн хоёр тээврийн хэрэгслийн дөрвөн дугуй хулгайд алдагдсан" гэх дуудлага өнгөрсөн сарын 30-нд 07:30 цагт иржээ. Дээрх дуудлагын дагуу тус аймгийн ЭЦТ-ийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Нямтогтох, О.Шинэбаяр нар түргэн шуурхай ажиллаж, телекамерын хяналтын тусламжтайгаар хулгай хийсэн этгээдийг илрүүлсэн байна.


















