Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Профессор С.Долгор Японы Эзэн хааны шагнал хүртлээ

Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү Эзэн хааныхаа “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг МУИС-ийн профессор С.Долгорт гардууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Профессор С.Долгор Японы Эзэн хааны шагнал хүртлээ
Профессор С.Долгор Японы Эзэн хааны шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү Эзэн хааныхаа “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг МУИС-ийн профессор С.Долгорт гардууллаа. Шагналыг Япон Улсын Элчин сайдын өргөөнд баяр ёслолын байдалтайгаар гардуулсан юм. Энэ үеэр Элчин сайд “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг авч байгаад чин сэтгэлээсээ баяр хүргэмээр байна. С.Долгор багш Монгол улсыг социалист нийгмийн тогтолцоотой байсан 1970 онд японд суралцаж байсан анхны оюутнуудын нэг бөгөөд япон хэлний олон сурах бичиг, сургалтын материал зохион, хянан тохиолдуулснаас гадна “Кагүяа гүнж”, “Аалзны шүлс” зэрэг японы уран зохиолын номыг орчуулсан юм. Мөн олон талын эрдэм шинжлэгээний өгүүлэл бичих, илтгэл тавих зэргээр монголчуудад японы соёлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсан гэж үзэж байна. Түүнчлэн 1998 оноос эхлэн япон хэлний багш нарын холбооны тэргүүнээр ажиллаж байгаа бөгөөд Монголд япон хэлний сургалтыг дэлгэрүүлэх, япон хэлний багш нарыг бэлтгэх зэрэг нийгмийн үйл ажиллагаанд идэвх зүтгэл гарган ажиллаж ирсэн эмэгтэй юм. С.Долгор багшийн энэхүү өргөн хүрээтэй үйл ажиллагаа нь хоёр орны найрамдалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэн энэхүү одонгоор шагнаж байгаа юм” гэв.

С.Долгор багш хариуд нь Япон Улсын Эзэн хааны нэр хүндтэй шагналыг хүртсэндээ баяртай байна. Тиймээс Монгол Улс, Япон Улсын хооронд дах ирээдүйн сайхан харилцааг авч явах боловсон хүчин бэлтгэх тэрхүү үйлсдээ тууштай үргэлжлүүлэн ажиллах болно хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Түлхүүр үг:С.Долгор багш
Хуваалцах