Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Программ хөгжүүлэлтээс шалтгаалан автобусанд 1000 төгрөгөөр зорчих ажил хойшилжээ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас 2024 оны хоёрдугаар сард нийтийн тээврээр үйлчлүүлэх үнэ тарифт зарим өөрчлөлт оруулсан билээ. Тодрулбал, иргэд автобусанд 1000 төгрөг төлж өдөрт дөрвөн удаа зорчихоор болсон юм. Мөн оюут

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Программ хөгжүүлэлтээс шалтгаалан автобусанд 1000 төгрөгөөр зорчих ажил хойшилжээ
Программ хөгжүүлэлтээс шалтгаалан автобусанд 1000 төгрөгөөр зорчих ажил хойшилжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас 2024 оны хоёрдугаар сард нийтийн тээврээр үйлчлүүлэх үнэ тарифт зарим өөрчлөлт оруулсан билээ. Тодруулбал, иргэд автобусанд 1000 төгрөг төлж өдөрт дөрвөн удаа зорчихоор болсон юм. Мөн оюутнууд үнэгүй зорчихоо больж, хүүхэд 200 төгрөгөөр болсон. Тэгвэл энэ тогтоолын хэрэгжилт тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.

Бид энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газраас тодруулахад "Программ хөгжүүлэлтийн ажил хараахан дуусаагүй байгаа учраас түр хугацаагаар хойшилж, 1000 төгрөгөөр зорчих тариф хэзээнээс хэрэгжих нь тодорхойгүй байна. Өнөөдрийн байдлаар хуучин тариф буюу 500 төгрөгөөр зорчиж байгаа" гэлээ.

Хуваалцах