Прокурор үүргээ гүйцэтгэх нөхцөлийг сайжруулна гэв
Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцэж баталснаар тус байгууллагын тогтолцоо боловсронгуй болж, хууль дээдлэх ёсны зарчимд нийцсэн ахиц дэвшил гарч, хүний эрх, эрх чөлөө хамгаалагдана гэж үзэж байна.
Мэдээллийн алба
Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн санал хураалтаар УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Одоо Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. УИХ 1993 онд Прокурорын байгууллагын хуулийг баталж байжээ. Эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй уялдуулан 2002 онд хуулийг шинэчилж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ хугацаанд Прокурорын байгууллагын хуульд найман удаа нэмэлт, өөрчлөлт оржээ.
Шинэчилсэн хуулийн төсөлд прокурор үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгааг дээшлүүлэх, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэргийг тодорхой зохицуулсан байна. Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцэж баталснаар тус байгууллагын тогтолцоо боловсронгуй болж, хууль дээдлэх ёсны зарчимд нийцсэн ахиц дэвшил гарч, хүний эрх, эрх чөлөө хамгаалагдана гэж үзэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн асуултад Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн өгсөн хариултыг сонсгоё.


















