Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Прокуророос 222 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ

Прокурорын байгууллага энэ сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 203 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авчээ.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Прокуророос 222 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ
Прокуророос 222 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

Прокурорын байгууллага энэ сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 203 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авчээ. Нийт 1014 гомдол, хүсэлтийг хянасан байна. Хүлээн авсан гомдол, хүсэлтийн дийлэнх нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байсан аж.

Харин шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар нэг, ял эдлүүлэх ажиллагаатай холбогдох нэг гомдлыг хүлээн авчээ. Дээрх хугацаанд прокуророос 222 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ. Одоогийн байдлаар 792 гомдол, хүсэлтийг хянаж байна.

Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд есөн иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 17 иргэнд өгч ажиллажээ.

Хуваалцах