Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Прокурорууд жилд 260 орчим эрүүгийн хэрэг дээр ажиллаж байна

Улсын прокурорын ерөнхий газарт "Нийслэл, дүүргийн прокурор, цагдаагийн удирдах ажилтаны зөвлөгөөн" үргэлжлэн явагдаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Прокурорууд  жилд 260 орчим эрүүгийн хэрэг дээр ажиллаж байна
Прокурорууд жилд 260 орчим эрүүгийн хэрэг дээр ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Улсын прокурорын ерөнхий газарт "Нийслэл, дүүргийн прокурор, цагдаагийн удирдах ажилтаны зөвлөгөөн" үргэлжлэн явагдаж байна.

Зөвлөгөөний үеэр Нийслэлийн нэг прокурор жилд 260 орчим эрүүгийн болон гэмт хэргийн шинжтэй хэрэг дээр ажиллаж байна. Энэ хирээр иргэдэд чирэгдэл учруулж, цаг хугацаа алддаг гэдгийг онцолж байлаа.

Мөн шүүх тойргийн системд шилжсэнтэй холбоотойгоор иргэдийн зүгээс хуулийн байгууллагын ажилтнууд ёс зүйгүй, эрүүгийн хэргийг удаан хугацаанд шалгаж биднийг хохироодог, өргөдөл гомдол тавихаар хайхрамжгүй ханддаг гэсэн гомдол гаргасаар байгаа талаар ярилцлаа.

Тиймээс ажилтнуудын хариуцлагыг хэрхэн дээшүүлэх, иргэдэд шуурхайн хүрч ажиллах боломж, шинээр гарсан хуулиудыг хэрэгжүүлэхэд үүсдэг бэрхшээлүүд, одоогийн байгаа боломж нөхцөлдөө тохируулан ажиллах ямар гарц байгаа талаар ярилцаж байна.

Зөвлөгөөний үеэр хуулийн шинэчлэлийн хүрээнд боловсон хүчний тоог нэмэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа талаар Нийслэлийн прокурор н.Бат-Орших онцолсон юм.

Түлхүүр үг:Прокурорууд жилд 260 орчим эрүүгийн хэрэг дээр ажиллаж байна
Хуваалцах