Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Прокурорууд хорих ангиудтай танилцана

Сургалтад улс, нийслэл, тээвэр, дүүргийн болон аймаг орон нутгийн прокурорын газруудаас нийт 50 орчим прокурорууд хамрагдаж байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Прокурорууд хорих ангиудтай танилцана
Прокурорууд хорих ангиудтай танилцана. Зураг: МҮОНРТ

УЕПГ-ын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан төв орон нутгийн прокуроруудын мэдлэг, чадвар, чадавхи, хяналтын ажлын арга барилыг дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалт энэ сарын 12-16-ны өдрүүдэд УЕПГ-ын дэргэдэх Сургалт судалгааны төвд болж байна.

Сургалтад улс, нийслэл, тээвэр, дүүргийн болон аймаг орон нутгийн прокурорын газруудаас нийт 50 орчим прокурорууд хамрагдаж байгаа юм.

Сургалтын хүрээнд прокурорууд энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Цагдан хорих 461, 409 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцах ажээ.

Хуваалцах