Прокурорууд тангараг өргөлөө
Налайх Багахангай дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажил хариуцсан хяналтын прокурор С.Эрдэнэбаяр, Т.Төмөртулга нар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Мэдээллийн алба

Налайх Багахангай дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажил хариуцсан хяналтын прокурор С.Эрдэнэбаяр, Т.Төмөртулга нар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 125 дугаар зарлигаар батлагдсан журмын дагуу "Прокурорын тангараг” өргөжээ.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд дүүргийн прокурорын газрын нийт прокурор, ажилтнууд оролцсон ба дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Ариунболд тангараг өргөсөн прокуроруудад баяр хүргээд,албаны үүргээ үнэнч, шударгаар биелүүлж прокурорын ёс зүй, нэр хүндийг өндөрт өргөж явахыг захиж ажлын өндөр амжилт хүсчээ.


















