Прокуроруудад хариуцлага тооцно
Хэргийг хянахдаа ажлын алдаа гаргаж, шүүхээс хэргийг буцааж байгаа зарим прокуроруудад хариуцлага тооцон сургалтад хамруулах болсон гэдгийг Улсын ерөнхий прокурорын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Отгончимэг хэлж байна.
Мэдээллийн алба

Шүүхийн шатанд прокурорын яллах дүгнэлт нь өөрчлөгдөн мөрдөн байцаалтад буцсан тохиолдол цөөнгүй байдаг аж. Ийнхүү шүүхээс прокурорын хянасан хэрэг буцаж байгаа талаар дүүргийн нэгдүгээр прокурорын газраас судалгаа явуулсан байна.
Үүний дагуу хэргийг хянахдаа ажлын алдаа гаргаж, шүүхээс хэргийг буцааж байгаа зарим прокуроруудад хариуцлага тооцон сургалтад хамруулах болсон гэдгийг Улсын ерөнхий прокурорын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Отгончимэг хэлж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоо хүргэе.


















