Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Прокурорын байгууллагаас 131 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2021.04.12-2021.04.16/ нийт 131 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Прокурорын байгууллагаас 131 хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллагаас 131 хэргийг шүүхэд шилжүүллээ. Зураг: МҮОНРТ

Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2021.04.12-2021.04.16/ нийт 131 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Үүнээс орон нутаг дахь прокурорын газруудаас шүүхэд шилжүүлсэн хэрэг 80 байна.

Мөн эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 88 гомдол, 78 хүсэлтийг шийдвэрлэсэн байна.

Дээрх хугацаанд прокурор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 9 мэдэгдэл бичиж хүргүүлжээ.

Харин тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр мөрдөгчид болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд нийт 281 даалгавар бичгээр өгсөн байна.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий прокурорын газар

Хуваалцах