Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Прокурорын байгууллагын ахмадууд аялалд явна

Улсын Ерөнхий Прокурорын газраас ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж зуны дэлгэр цагаар Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газрыг үзүүлэх зорилгоор зуны аяллыг зохион байгуулж эхэллээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Прокурорын байгууллагын ахмадууд аялалд явна
Прокурорын байгууллагын ахмадууд аялалд явна. Зураг: МҮОНРТ

Улсын Ерөнхий Прокурорын газраас ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж зуны дэлгэр цагаар Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газрыг үзүүлэх зорилгоор зуны аяллыг зохион байгуулж эхэллээ.

Аялал өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд Хархорин, Архангайн Тайхар чулуу, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Хөвсгөл далай, гэсэн маршрутаар зургаа хоног үргэлжлэх аж.

Энэхүү аялал нь ахмадуудын хувьд эрүүл цэвэр агаарт эх орныхоо байгалийн сайхантай танилцаад зогсохгүй эрүүл мэндэд нь хөдөлгөөнөөр амин дэм өгсөн чухал арга хэмжээ болж байгаад сэтгэл өндөр байна.

Хуваалцах