Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Прокурорын байгууллагын бүтцийг шинэчлэх хуулийг яаравчлан хэлэлцэж байна

Өнөө өглөө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Прокуророын байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэж дэмжсэн билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Прокурорын байгууллагын бүтцийг шинэчлэх хуулийг яаравчлан хэлэлцэж байна
Прокурорын байгууллагын бүтцийг шинэчлэх хуулийг яаравчлан хэлэлцэж байна. Зураг: МҮОНРТ

Өнөө өглөө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Прокуророын байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэж дэмжсэн билээ. Тиймээс өнөөдөр чуулганы хуралдааны завсарлагаанаар Хууль зүйн байнгын хороо хуралдаж Прокуророын байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Анхны хэлэлцүүлгээр тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй учир чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр батлуулах нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Д.Ганбат гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм. Чуулган завсарлахад найм хоног үлдсэн тул зайлшгүй батлах ёстой хуулийн төслүүдийг ийнхүү яаравчлан хэлэлцэж байгаа юм.

Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг баталсан УИХ-ын 1993 оны 59 дүгээр тогтоолыг гарснаас хойш хугацаанд нийт долоон удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд тогтоолын нэгдүгээр хавсралтад прокурорын газрын нэрийг Дархан хот, Эрдэнэт хот, Чойр хот дахь прокурорын газар, прокурорын газрын байрших газрын нэрийг Цэцэрлэг хот, Өлгий хот, Булган хот гэм мэтээр заасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн агуулга, зохицуулалттай зөрчилдөж байгаа хэмээсэн.

Түүнчлэн шинээр батлагдсан Шүүх байгуулах тухай хуультай зарим прокурорын газрын нутаг дэвсгэрийн харьяаллыг уялдуулах шаардлага үүссэн учраас мөн “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг хууль санаачлагчид хэлсэн юм.

Хуваалцах