Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчилнэ

Үүнтэй холбогдуулан одоогийн мөрдөгдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх шаардлага тулгарсан гэдгийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав өмнө нь мэдээлж байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчилнэ
Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчилнэ. Зураг: МҮОНРТ

Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, Шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал, өөрчлөлт, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан одоогийн мөрдөгдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх шаардлага тулгарсан гэдгийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав өмнө нь мэдээлж байсан.

Дээрх шаардлагад үндэслэн прокурорын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим, хуульд заасан зарим нэр томьёог оновчтой болгох, УИХ-д өргөн мэдүүлсэн эрүүгийн хууль тогтоомжийн төслүүдтэй уялдуулах, бусад байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгох, прокурор үүргээ гүйцэтгэх нөхцөл, баталгааг дээшлүүлэх, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэргийг тодорхой зохицуулсан Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ.

Хуулийн төсөлд Прокурорын байгууллагын зорилго зорилт, үйл ажиллагааны зарчим, хариуцлага, тогтолцоо, нийгмийн үүрэг зэргийг Үндсэн хуульд заасан прокурорын чиг үүргийн хүрээнд шинээр томьёолсон байна. Үйл ажиллагааны зарчмын талаар хууль дээдлэх, мэргэжлийн хэм хэмжээг сахих, хүний эрх, эрх чөлөөг хангах, төвлөрсөн удирдлагатай байх, хараат бус, бие даасан байх, ил тод, нээлттэй байх хуулийг нэг мөр хэрэглэх зарчмыг баримтлахаар тусгасан байна.

Хуваалцах