Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон улсад сурталчиллаа

Энэхүү бага хурлын ажиллагаанд Ази номхон далайн бүс нутгийн 28 орны 180 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд Монголын Прокуроруудын Холбооны Ерөнхийлөгч Ц.Бямбацогт, Монголын Прокуроруудын Холбооны гүйцэтгэх захирал Г.Ганзориг нар оролцсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон улсад сурталчиллаа
Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон улсад сурталчиллаа. Зураг: МҮОНРТ

Олон Улсын Прокуроруудын Холбооны Ази Номхон далайн орнуудын бүс нутгийн 9 дүгээр бага хурал Австралийн нийслэл Сидней хотноо болж өнгөрлөө.

Энэхүү бага хурлын ажиллагаанд Ази номхон далайн бүс нутгийн 28 орны 180 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд Монголын Прокуроруудын Холбооны Ерөнхийлөгч Ц.Бямбацогт, Монголын Прокуроруудын Холбооны гүйцэтгэх захирал Г.Ганзориг нар оролцсон байна.

Хурал “Прокуроруудын өдөр тутмын үйл ажиллагааны онцлог“ сэдвийн дор болж өнгөрсөн бөгөөд энэ сэдвээр орон орны прокурорын байгууллагуудын үйл ажиллагааны онцлог болон нийтлэг асуудлууд, шийдвэрлэх зорилтуудын талаар өргөн хэлэлцүүлэг болжээ.

Бага хурлын үеэр Монголын Прокуроруудын Холбооны Ерөнхийлөгч Ц.Бямбацогт ОУПХолбооны зөвлөх, Англи улсын иргэн хатагтай Эльзавет Хом болон Австралийн Өмнөд Вайльс мужийн Ерөнхий прокурор Lioyd Babb нартай уулзалт хийж хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Бага хуралд Монголын Прокуроруудын Холбооны гүйцэтгэх захирал Г. Ганзориг “Монгол Улсын прокурорын байгууллагын үйл ажиллагааны онцлог“ сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд илтгэлтэй холбогдуулж хурлын төлөөлөгчдөөс тавьсан асуултанд хариулт өгч мэдээлэл хийсэн нь прокурорын байгууллагын үйл ажиллагааг бүс нутгийн болон олон улсын хэмжээнд сурталчилж таниулахад чухал ач холбогдолтой болжээ.

Хуваалцах