Прокурорын шалгалтыг шинэчилсэн шалгуураар авч байна
Прокурорын мэргэжлийн түвшинг тогтоох шалгалтыг 10 сарын 21-нээс улсын хэмжээнд авч эхэлсэн. Харин өнөөдөр УПЕГ, НЕПГ, Тээврийн прокурорын газарт ажиллаж буй 100 гаруй прокуророос шалгалт авч байна.
Мэдээллийн алба

Прокурорын мэргэжлийн түвшинг тогтоох шалгалтыг 10 сарын 21-нээс улсын хэмжээнд авч эхэлсэн. Харин өнөөдөр УПЕГ, НЕПГ, Тээврийн прокурорын газарт ажиллаж буй 100 гаруй прокуророос шалгалт авч байна. Үүний өмнө аймаг, дүүргийн 340 гаруй прокуроруудаас шалгалтыг зохих удирдамжийн дагуу шинэчилсэн шалгуураар авсан юм.
Прокуроруудын үйл ажиллагаа мэргэжлийн түвшинг тогтоох шалгалтын нэгдсэн дүнг УЕПГ-аас удахгүй гаргах ба цаашид боловсон хүчний бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэлбэрээ тодорхойлох юм байна.


















