Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Пулицерийн шагналын энэ оны шилдгүүд тодорлоо

Америкийн сэтгүүлзүйн болон урлагийн бүтээлүүдэд олгодог Пулицерийн шагналын энэ оны шилдгүүд тодорлоо. Өнгөрөгч 2018 онд Америкийн нэгэн сургуульд гарсан галт зэвсгийн халдлагын мэдээллийг ил болгосон

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пулицерийн шагналын энэ оны шилдгүүд тодорлоо
Пулицерийн шагналын энэ оны шилдгүүд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Америкийн сэтгүүлзүйн болон урлагийн бүтээлүүдэд олгодог Пулицерийн шагналын энэ оны шилдгүүд тодорлоо. Өнгөрөгч 2018 онд Америкийн нэгэн сургуульд гарсан галт зэвсгийн халдлагын мэдээллийг ил болгосон эрэн сурвалжилгаараа Шагналын олон нийтийн үйлчилгээний төрөлд Америкийн “СоуфФлоридаСанн Сентинел” гэдэг сонин шалгарч Пулицер хүртсэн байна.

17 хүн үрэгдсэн галт зэвсгийн халдлагын өмнө болон дараа сургууль цагдаагийнхны аль аль нь алдаа гаргасныг сонинд ил болгон нийтэлсэн байна. Тодруулбал, халдлага үйлдсэн этгээд хэрхэн сургуульруу хууль бусаар нэвтрэх боломжтой байсан, хэрхэн 1 цаг орчмын туршид сургууль дотор чөлөөтэй явж байсан зэргийг нарийн эрэн сурвалжилж мэдээлжээ.

Мөн 2019 оны Пулицерийн шагналын тайлбар мэдээллийн төрөлд Нью-ЙоркТаймс сонин, Америкийн ерөнхийлөгч Доналд Трампын санхүүгийн үйл ажиллагааг эрэн сурвалжилсан бүтээлээрээ авсан байна.

Тэгвэл Үндэсний мэдээллийн төрөлд, Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр өөртэй нь холбоотой байсан гэх 2 эмэгтэйд мөнгө төлсөн гэх мэдээллийг ил болгосноороо өдөр тутмын “ВоллСтреетжоурнал” сонин Пулицерийн шагналын эзэн болжээ.

Хуваалцах