Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Пусан хотод суугаа Консулын газраас сэрэмжлүүлэг гаргалаа

Тиймээс иргэддээ зориулж тухайн өдрүүдэд жагсаал цуглаан болох цаг, газруудыг аль болох холуур тойрч явахыг сэрэмжлүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пусан хотод суугаа Консулын газраас сэрэмжлүүлэг гаргалаа
Пусан хотод суугаа Консулын газраас сэрэмжлүүлэг гаргалаа. Зураг: МҮОНРТ

БНСУ-д үүсээд буй дотоодын улс төрийн асуудалтай холбоотойгоор Пусан хотын дараах газар, байрлалуудад 2024 оны арванхоёрдугаар сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулалттай жагсаал цуглаан болохоор төлөвлөгдөж байгааг Пусан хотын Цагдаагийн газраас мэдэгдлээ. Тиймээс иргэддээ зориулж тухайн өдрүүдэд жагсаал цуглаан болох цаг, газруудыг аль болох холуур тойрч явахыг сэрэмжлүүлж байна.

1. Пусан хотын Сомёны худалдааны гудамжны Зүрхэн барималтай хэсэг - 12 дугаар сарын 5 болон 6-ны өдрүүдийн 17:00 цагт

2. Метроны "Пусаны Их Сургууль" буудлын 1, 3-р гарц - 12 дугаар сарын 5 болон 6-ны өдрүүдийн 17:00 цагт

3. Метроны "Сүён" буудлын 2-р гарц -12 дугаар сарын 5 болон 6-ны өдрүүдийн 17:00 цагт

ПУСАН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР

Хуваалцах