Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Пушкаш академийн хөл бөмбөгчид эх орондоо ирнэ

Тэднийг Монголын хөлбөмбөгийн холбоо Унгарын Пушкаш академитай хийсэн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд нэг жилийн турш дэлхийн шилдэг академид суралцуулсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пушкаш академийн хөл бөмбөгчид эх орондоо ирнэ
Пушкаш академийн хөл бөмбөгчид эх орондоо ирнэ. Зураг: МҮОНРТ

“Хараацай” клубийн тамирчид болох Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нар сургалтаа амжилттай төгсч эх орондоо ирлээ.

Тэднийг Монголын хөлбөмбөгийн холбоо Унгарын Пушкаш академитай хийсэн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд нэг жилийн турш дэлхийн шилдэг академид суралцуулсан юм.

Дөрөвдүгээр ээлжийн тус хоёр хөл бөмбөгчин цар тахлын улмаас зургаадугаар сараас хойш эх орондоо ирж чадахгүй байсан ч энэ сарын тусгай үүргийн онгоцонд багтан ирсан байна.

Хуваалцах