Путин 11 дэх томоохон хэвлэлийн бага хурлаа хийлээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины жил бүр зохион байгуулдаг томоохон хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо. Энэ жилийнх 11 дэх удаагийнх нь болж байгаа юм.
Мэдээллийн алба

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины жил бүр зохион байгуулдаг томоохон хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо. Энэ жилийнх 11 дэх удаагийнх нь болж байгаа юм. Улиран одож байгаа ондоо үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор сэтгүүлчидтэй хийдэг хэвлэлийн хурлаа Ерөнхийлөгч Путины сүүлийн жилүүдэд 12 дугаар сард зохион байгуулах болсон.
.jpg)
Энэ оны туршид олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан сэдвүүд, тэр дундаа Орос Өрнөдийн харилцаа, Украин болон Сирийн хямрал, Орос-Туркийн харилцаатай холбоотой асуултуудыг сэтгүүлчид хамгийн түрүүнд сонирхож асууж байлаа. Энэ хүрээнд Ерөнхийлөгч Путин Туркийн одоогийн удирдлагатай харилцаагаа түвшитгэх боломжгүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм. Хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаа өрнүүлж болох талтай боловч энэ талаар ч гэсэн ярилцаж тохироход төвөгтэй гэж Путин үзэж байна.
.jpg)
Мөн тэрээр Сирийн тухайд ярихдаа "Хэнээр удирдуулахыг нь тус улсад тулган хүлээлгэхийг ОХУ хэзээ ч зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн юм. Түүний бодлоор “Сирийн асуудлыг улстөрийнхөөс өөр аргаар шийдвэрлэх боломжгүй. Энэ тал дээр Оросын төлөвлөгөө Америкийнхтай бараг таарч байгаа” гэсэн байна. Үүнээс гадна Оросын эдийн засаг, бүс нутгууд болон нийгмийн халамжтай холбоотой дотоодын асуултууд олонтаа тавигдсан юм. Дашрамд дурдахад, энэ жилийн хэвлэлийн хуралд 1392 сэтгүүлч оролцсоноороо онцлог байлаа. Энэ нь Ерөнхийлөгч Путины 11 дэх удаагийн хэвлэлийн хурлын түүхэнд хамгийн олон сэтгүүлч оролцсон тохиолдол болж байгаа юм.

.jpg)

.jpg)

.jpg)

.jpg)


.jpg)























