Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Путин Ираны шийт шашны дээд удирдагчтай уулзлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Иранд айлчилж байна. Тэрээр өчигдөр Ираны шийт шашны дээд удирдагч Али Хаменеи-тэй уулзжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Путин Ираны шийт шашны дээд удирдагчтай уулзлаа
Путин Ираны шийт шашны дээд удирдагчтай уулзлаа. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Иранд айлчилж байна. Тэрээр өчигдөр Ираны шийт шашны дээд удирдагч Али Хаменеи-тэй уулзжээ. 90 гаруй минут үргэлжилсэн уулзалтаар хоёр тал Сирийн асуудлыг голлон хэлэлцсэн байна.

Ираны дээд удирдагч Ойрхи Дорнодын бүс нутагт АНУ-ын явуулж байгаа бодлого Иран, Оросын аюулгүй байдалд заналхийлж байна гээд хоёр улс хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх шаардлагатайг онцолсон байна. Сирид үргэлжилж байгаа иргэний дайныг эцэс болгохын тулд тус улсын Ерөнхийлөгч Башар Ассадыг албан тушаалд нь хэвээр үлдээх ёстой эсэх дээр улс орнууд хуваагдмал байр суурьтай байгаа.

Энэ тухайд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнөх байр сууриа бататгаж, Башар Ассадыг төрийн эрхэнд үлдээх эсэхийг Сирийн ард түмэн өөрсдөө шийдэх ёстой гэжээ.

Уулзалтын дараа хоёр удирдагч Тегеранд зохиогдож байгаа Байгалийн хий экспортлогч орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцсон байна. Энэ уулзалтад оролцогч орнуудын нутаг дэвсгэрт дэлхийн нийт байгалийн хийн батлагдсан нөөцийн 67 хувь оршдог юм.

Хуваалцах