Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Путин, Кэмеронтой уулзалт хийж магадгүй...

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын дундуур Турк улсад болох Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронтой уулзалт хийж магадгүй тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Путин, Кэмеронтой уулзалт хийж магадгүй...
Путин, Кэмеронтой уулзалт хийж магадгүй.... Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын дундуур Турк улсад болох Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронтой уулзалт хийж магадгүй тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Үүнээс өмнө Их Британийн Ерөнхий сайдын ажлын албанаас Дэвид Кэмероныг Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж магадгүй тухай мэдээлж байсан юм. Тэрбээр Их 20-ийн уулзалтын үеэр хоёр талт уулзалт хийх сонирхлоо ОХУ-ын Төрийн тэргүүнтэй утсаар ярилцах үедээ илэрхийлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч ч түүнийг утсаар ярьсанд талархлаа илэрхийлэн, энэ сарын 15-нд Турк улсад болох уулзалтын үеэр нүүр тулж уулзана гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэлснийг Британийн Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлжээ. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон ОХУ-ын зорчигч тээврийн онгоц сүйрч, 224 хүний амь нас хохирсонтой холбогдуулан Ерөнхийлөгч Владимир Путинд эмгэнэл илэрхийлж, ослын шалтгааныг мөрдөн шалгахад туслалцаа үзүүлэх санал тавьжээ.

Хуваалцах