Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Путин Сирийн талаар мэдэгдэл гаргав

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Сирийн ерөнхийлөгч Башар аль Ассадыг химийн зэвсгээ хураалгахаас наана тус улсын эсрэг дайралт хийх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхгүй байхыг шаардаж байгаагаа илэрхийлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Путин Сирийн талаар мэдэгдэл гаргав
Путин Сирийн талаар мэдэгдэл гаргав. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Сирийн ерөнхийлөгч Башар аль Ассадыг химийн зэвсгээ хураалгахаас наана тус улсын эсрэг дайралт хийх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхгүй байхыг шаардаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр Мягмар гарагт Оросын телевизэд өгсөн ярилцлагадаа энэ асуудлыг хөнджээ. Сирийн хямралыг энхийн аргаар шийдвэрлэх гарц нь Сири улс химийн зэвсгээ олон улсын хяналтанд шилжүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргаснаа онцлон тэмдэглэсэн юм. Мөн тэрээр АНУ болон бусад улс орнууд Сирийн эсрэг хүч хэрэглэх төлөвлөгөө нь биелэгдэж чадахгүй нөхцөлд Оросын Ерөнхийлөгчийн гаргасан тус санал нь асуудлыг зохицуулах цорын ганц аргачлал болно гэдгийг цохон тэмдэглэж байна. Мөн үүний зэрэгцээ цэргийн хүч хэрэглэх тухай асуудлыг нарийвчлан авч үзэж байгаа энэ үед төлөвлөгөөнд нэгдэж байгаа улс орнууд Сири болон бусад улсыг шууд үг дуугүйгээр зэвсгээ хураалгахыг шаардах эрхгүй юм гэж ОХУ-ын төрийн тэргүүн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Хуваалцах