Путин Трамп нарын уулзалтыг сурвалжлах сэтгүүлчдийн тоо 2 мянгад хүрч магадгүй байна
Энэ сарын 16 нд Хельсинки хотноо болох ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ ын төрийн тэргүүн Дональд Трамп нарын уулзалтыг 2 мянга гаруй сэтгүүлч сурвалжлахаар байна. энэ тухай Финландын
Мэдээллийн алба

Энэ сарын 16 нд Хельсинки хотноо болох ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ ын төрийн тэргүүн ДональдТрамп нарын уулзалтыг 2 мянга гаруй сэтгүүлч сурвалжлахаар байна. энэ тухай Финландын гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн юм. Мөн тус яамнаас сэтгүүлч сурвалжлагчдыг бүртгэх үйл ажиллагааг ойрын өдрүүдэд эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Одоогоор Финландын гадаад хэргийн яам, Ерөнхийлөгчийн тамгын газар гээд олон сувгаар Путин Трамп нарын уулзалтыг сурвалжлах эрх олгох хүсэлт ирж байгаа юм байна. ОХУ, АНУ-ын дээд уулзалтыг зохион байгуулах ажлыг Финландын Ерөнхийлөгчийн тамгын газар, Ерөнхийлөгч Саули Ниинистё удирдан хариуцаж байгаа юм байна. Харин хэвлэл мэдээллийн ажилтнуудыг бүртгэж, сурвалжлах эрх олгох ажлыг Финландын гадаад хэргийн яам хариуцах юм байна. тус яам мөн хэвлэл мэдээллийн төв нээж ажиллуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Финландын гадаад хэргийн яам 2 удирдагчийн уулзалтад оруулах сэтгүүлч, зураглаач, зурагчдын тоонд тодорхой хязгаар тавихаа өмнө нь мэдэгдэж байсан. Харин бүх арга хэмжээг сурвалжлах дамжуулах онцгой эрхийг Финландын телерадиогийн YLE компани, Европын EBU холбооныхонтой хамтран авсан байна. ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын Хельсинки дэх уулзалтаас өмнө 2 орны удирдагч Их 20 ийн дээд уулзалтын хүрээнд Хамбург хотноо анх уулзаж байсан. Мөн дараа нь 2017 онд Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд уулзалтын хүрээнд богино хугацааны уулзалт хийж байна. Харин Хельсинки дэх уулзалт нь анхны бүрэн хэмжээний дээд уулзалт болох юм.


















