Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Путин цоохор ирвэс үржүүлгийн төвд зочиллоо

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин удахгүй эхлэх Сочигийн Өвлийн олимпийн наадмын үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэлхийн олон нийтийн анхаарлыг энэ хотын зүгт татахын тулд олон төрлийн үйл ажиллагаанд оролцож байна. Тухайлбал, мягмар гарагт Сочи хотын ууланд орших дэлхийд нэн ховордсон Персийн цоохор

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Путин цоохор ирвэс үржүүлгийн төвд зочиллоо
Путин цоохор ирвэс үржүүлгийн төвд зочиллоо. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин удахгүй эхлэх Сочигийн Өвлийн олимпийн наадмын үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэлхийн олон нийтийн анхаарлыг энэ хотын зүгт татахын тулд олон төрлийн үйл ажиллагаанд оролцож байна. Тухайлбал, мягмар гарагт Сочи хотын ууланд орших дэлхийд нэн ховордсон Персийн цоохор ирвэс үржүүлэх төвд зочилжээ.

Учир нь таван жилийн өмнө Сочи хотын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олимпийн наадмын үйл ажиллагаатай холбогдуулан энэ төслийг эхлүүлсэн түүхтэй аж. 1970-аад оноос хойш тоо толгой нь хорогдсон Персийн цоохор ирвэс үржүүлэх төвийн ирвэс нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Кавказад 1950-иад онд хулгайн анчид ихэнх цоохор ирвэсийг намнасан тул цөөн үлдсэн цоохор ирвэсийг хамгаалах үүднээс энэ үржүүлгийн төвийг нээсэн юм байна.

Түлхүүр үг:ирвэс
Хуваалцах