Путинд дахин сонгогдсонд нь баяр хүргэлээ хэмээн Трампыг шүүмжилж байна
АНУ-ын сенатын гишүүн, нэртэй улс төрчдийн нэг Жон Маккейн Ерөнхийлөгч Дональд Трампыг ширүүхэн шүүмжилж байна. Тэрээр Владимир Путинд дахин Оросын төрийн тэргүүнээр сонгогдсон нь баяр хүргэлээ хэмээн АНУ-ын ерөнхийлөгчийг шүүмжилжээ.
Мэдээллийн алба

АНУ-ын сенатын гишүүн, нэртэй улс төрчдийн нэг Жон Маккейн Ерөнхийлөгч ДональдТрампыг ширүүхэн шүүмжилж байна. Тэрээр Владимир Путинд дахин Оросын төрийн тэргүүнээр сонгогдсон нь баяр хүргэлээ хэмээн АНУ-ын ерөнхийлөгчийг шүүмжилжээ.
Гол нь, "Худал хуурмаг сонгуульд ялалт байгуулсан дарангуйлагчид баяр хүргэж, чөлөөт ертөнцийн удирдагч биш гэдгээ баталлаа. Ерөнхийлөгч Трамп энэ үйлдлээрээ шударга, чөлөөт сонгуульд саналаа өгөх эрхээ хасуулсан Оросын иргэдийг доромжиллоо" хэмээн хатуухан мэдэгдсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 76,69 хувийн саналаар ялалт байгуулж дахин улс орноо 6 жилийн туршид улсаа тэргүүлэх эрхтэй болсон юм. Сонгогчдын ирц 65 хувьд хүрсэн байсан юм. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагынхан, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын ажиглагчид ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ил тод, нээлттэй болсон хэмээн дүгнэж байгаагаа мэдэгдээд байна.


















