Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Пуужингийн цохилт нь үр тарианы экспортын хэлэлцээрт аюул учруулж байна

Украин, Орос улс дэлхийн хүнсний хямралаас сэргийлэхийн тулд Украины боомтуудаас үр тариа тээвэрлэхийг зөвшөөрөх тохиролцоонд хүрсэн. Гэвч хэлэлцээр эргэлзээтэй болж, Одесса боомтыг бямба гарагт Оросын хос пуужингаар харвасан гэж Украины арми мэдэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Пуужингийн цохилт нь үр тарианы экспортын хэлэлцээрт аюул учруулж байна
Пуужингийн цохилт нь үр тарианы экспортын хэлэлцээрт аюул учруулж байна. Зураг: МҮОНРТ

Украин, Орос улс дэлхийн хүнсний хямралаас сэргийлэхийн тулд Украины боомтуудаас үр тариа тээвэрлэхийг зөвшөөрөх тохиролцоонд хүрсэн. Гэвч хэлэлцээр эргэлзээтэй болж, Одесса боомтыг бямба гарагт Оросын хос пуужингаар харвасан гэж Украины арми мэдэгдлээ.

Уг гэрээг НҮБ болон Туркийн тусламжтайгаар боловсруулсан. Энэ нь гурван боомтоос үр тарианы тээвэрлэлтийг чөлөөлөх зорилготой байсан ч сүүлийн пуужингийн довтолгоо хэлэлцээрийг алдагдуулж болзошгүйд хүрээд байгаа юм.

Мөн Украины Гадаад хэргийн яам пуужингийн цохилтыг хатуу зэмлэн буруутгаж, Орос амласан амлалтаа зөрчсөн гэж мэдэгдлээ. Хэрэв Орос хэлэлцээрийг биелүүлэхгүй бол дэлхийн хүнсний хямралыг бүрэн хариуцна Украины Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.

Хуваалцах